Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

GUEST001 - Матриц

N мөр 7 баганатай матриц өгөгдөв. Эхний мөрөнд 1-4 дугаартай хүмүүс байгаа. Хүмүүс бүгд зэрэг шилжнэ. Шилжилт гэдэг нь баруун доод эсвэл зүүн доод нүд рүү явахыг хэлнэ. 
Мэдээж 2 захад байгаа хүний хувьд дээрх 2 шилжилтийн нэг нь л боломжтой.
Мөн нэг нүдэнд нэгээс олон хүн зогсож болохгүй. Бүх хүмүүс N-р мөр рүү хичнээн янзаар очиж чадах вэ?

Оролт:
Эхний мөрөнд тестийн тоо (1<=T<=100). Тест бүр дараах хэлбэртэй. Дараагийн мөрөнд N тоо.(1<=N<=1000000000) Дараагийн мөрөнд 7 тоо өгөгднө. Эдгээр нь эхний мөрөн дэх хүмүүсийн байрлалийг илтгэнэ.

Гаралт:
Тест бүрийн хувьд хариуг нэг нэг мөрөнд хэвлэнэ. Хариу нь боломжийн тоог 1000000007-д хуваасны үлдэгдэл байх болно.

Жишээ оролт:
3
2
1 0 2 3 4 0 0
2
1 0 0 0 2 3 4
2
1 0 2 0 3 0 4

Жишээ гаралт:
2
2
0



Нэмсэн:Chimed
Огноо:2009-05-30
Хугацааны хязгаарлалт:0.400s-1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:C CSHARP CPP JAVA PAS-GPC PAS-FPC
Эх сурвалж:Хонгор

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.