Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

CSMS0092 - Шугаман үгийн сүлжээ

L урттай шугаман үгийн сүлжээ гэж L урттай, латин цагаан толгойн жижиг үсгүүдээс тогтсон, дор хаяж хоёр аргаар өгөгдсөн үгсийн жагсаалтанд байгаа үгсүүдэд задалж болох тэмдэгт мөрийг хэлнэ. L=9 үед дараах жишээг харж болно:
of'f,in,al'so
Үгсийн жагсаалтанд байсан үгс: also, final, in, of, off, so.
Аль нэг задаргаанд орсон үг нөгөө задаргаандаа орж болохгүй. Мөн задаргаанд үгийг давтан хэрэглэж болохгүй.
Аль нэг задаргаанд байгаа үгийн төгсгөл нөгөө задаргаанд байгаа үгийн төгсгөлтэй давхцаж болохгүй. Үүнд хамаарахгүй ганц тохиолдол нь тэмдэгт мөрийн төгсгөл юм (төгсгөл нь давхцахгүй бол хоёр задаргаа нэг тэмдэгт мөрийн задаргаа биш болно). Хоёр задаргааны аль нэг нь л нэг үгээс тогтож болно.
Тэмдэгт мөрүүдийг дараах дүрмээр цагаан толгойн дарааллаар эрэмбэлнэ:
- Хэрэв ямар нэг тэмдэгт мөрийн эхний үсэг нь цагаан толгойд өөр нэг тэмдэгт мөрийн эхний үсгээс өмнө байрладаг бол эхний тэмдэгт мөр нь хоёр дахь тэмдэгт мөрөөсөө урагш байрлана.
- Хэрэв хоёр тэмдэгт мөрийн эхний үсгүүд адилхан байвал дараагийн үсгүүдийг харьцуулах гэх мэтчилэн явсаар ижил бус үсгүүд олдтол хайна.
- Ижил бус үсэг олдоогүй бол богино тэмдэгт мөр нь урт тэмдэгт мөрөөсөө урагш байрлана.

Input

Оролтын эхний мөрөнд шугаман үгийн сүлжээний уртыг илэрхийлэх L натурал тоо байрлана (4 ≤ L ≤ 50). Хоёр дахь мөрөнд жагсаалтанд байгаа үгсийн тоог илэрхийлэх, мянгаас хэтрэхгүй утгатай N эерэг бүхэл тоо байрлана. Дараагийн N ширхэг мөр бүрт 20-н тэмдэгтээс ихгүй, 2 тэмдэгтээс багагүй урттай, латин цагаан толгойн жижиг үсгээс бүтсэн үгс байрлана. Жагсаалтанд байгаа үгс цагаан толгойн дарааллаар эрэмбэлэгдсэн ба ямар ч үг давтагдаж ороогүй байна.

Output

Оролтонд өгөгдсөн өгөгдөлд тохирох, өгөгдсөн урттай шугаман үгийн сүлжээнүүдээс цагаан толгойн дарааллаар хамгийн эхэнд байрлахыг нь ол. Оролтон дахь өгөгдлөөр өгөгдсөн урттай шугаман үгийн сүлжээ зохиох боломжгүй бол 'NO SOLUTION' гэж хэвлэнэ (хашилтгүйгээр).

Example

Input:
9
6
also
final
in
of
off
so

Output:
offinalso

Нэмсэн:sw40
Огноо:2009-05-03
Хугацааны хязгаарлалт:1s-2s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE

hide comments
2009-05-14 15:35:15 sw40
нээрээ тийм байх шүү. засав.
2009-05-05 13:00:59 Khongor [SMCS]
мянгаас хэтрэхгүй урттай N
Миний бодлоор мянгаас хэтрэхгүй N юм шиг??????
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.