Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

TIM1147 - Өнгөт муж

А нэгж өргөнтэй, В нэгж урттай цагаан өнгийн тэгш өнцөгт дээр төрөл бүрийн өнгөтэй N тооны тэгш өнцөгтийг, талууд нь анхны цагаан тэгш өнцөгтийн талтай параллель байхаар тавьжээ. Үүний үр дүнд төрөл бүрийн өнгөтэй мужууд үүссэн бол өнгө тус бүр ямар талбайтай муж үүсгэж буйг тооцоолох програм бич. Үүнд тус, тусдаа байгаа боловч өнгө нь ижил мужийг нэг муж гэж үзнэ. Цагаан цаасыг тэгш өнцөгт координатын систем гэж үзвэл тооллын эх нь цагаан цаасны зүүн доор байна.

Input

Оролтын файлын эхний мөрөнд цагаан цаасны хэмжээг заах А, В (1 ≤ A, B ≤ 10000) тоонууд, өнгөт тэгш өнцөгтийн тоог заах N (1 ≤ N ≤ 1000) тоо байна. Дараагийн N тооны мөрөнд, мөр бүрд 5 бүхэл тоо байна. Энэ нь тавьж буй тэгш өнцөгтийн зүүн доод, баруун дээд оройн координатууд ба уг тэгш өнцөгтийн өнгө болно. Хамгийн олондоо 2500 ялгаатай өнгө байна. Цагаан өнгө нь 1 кодтой.

Output

Гаралтын файлд өнгө бүр ямар талбайтай муж үүсгэж буйг гаргана. Эхлээд өнгөний код хоосон зайгаар тусгаарлаад уг кодтой хэдий хэрийн талбай байгааг гаргана. Хоосон талбайтай өнгийг гаргахгүй.

Example

Input:
20 20 3
2 2 18 18 2
0 8 19 19 3
8 0 10 19 4


Output:
1 91
2 84
3 187
4 38


Нэмсэн:sw40
Огноо:2008-02-03
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PERL6 PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL VB.NET WHITESPACE
Эх сурвалж:TOJ

hide comments
2009-03-20 05:36:23 sw40
Нэгэн тест нэмж дахин шалгав.
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.