Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

ULS11102 - Гантиг

Гантиг чулуу олборлох үйлдвэр орд газраасаа a x b x c метр хэмжээтэй, тэгш өнцөгт параллелограм хэлбэртэй цул гантигийг гарган авч зүсэх цех рүү илгээжээ. Энд a, b, c нь бүхэл тоонууд (1 <= a, b, c < 106).

Цехэд авчирсан цул гантигийг хөрөөний тусламжтайгаар 1 х 1 х 1 метр хэмжээтэй кубуудэд хувааж зүсэх ёстой.

Гантигийг зүсэхийн тулд эхлээд түүнийг хөрөөний доор тискинд хавчуулан байрлуулна.  Хөрөөний ир нь зүсэх гэж байгаа гадаргуунуудтайгаа перпендикуляр, бусад талуудтай параллелаар байрлана.

Тискинд нэг зэрэг хэд хэдэн гантигны хэсгийг хавчуулан хөрөөдөх боломжгүй ба зөвхөн нэг л гантигны хэсгийг хавчуулан хөрөөдөж болно.

Өгөгдсөн цул гантигийг нэгж хэмжээтэй кубуудэд хуваахын тулд хөрөөг хамгийн багадаа хэдэн удаа ажиллуулах хэрэгтэйг тодорхойл.

Input

a, b, c бүхэл тоонууд хоосон зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. 

Output

Хөрөөг хамгийн багадаа хэдэн удаа ажиллуулахыг илэрхийлсэн нэг бүхэл тоог гаргана.

Example

Input:
5 3 4

Output:
59

Нэмсэн:sw40
Огноо:2014-05-24
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ADA95 ASM64 BASH BF C++ 4.3.2 C99 CLPS CLOJURE D ERL FSHARP GO ICON ICK JS-RHINO LUA NEM NICE NODEJS OCAML PIKE PRLG-swi SCALA SCM guile SCM qobi SED ST TCL WHITESPACE
Эх сурвалж:2011 улсын олимпиад

hide comments
2018-04-06 10:08:21
Haha lol
2016-04-03 15:48:14
a-1+a*(b-1+b*(c-1))
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.