2012-11-17 03:48:10 Зайн сургалт by Bataa
2012 оны 12-р сарын 1-нээс эхлэх мэдээлэл зүйн анхан болон дунд шатны зайн сургалтанд бүртгэж байна. Багш Ц.Баттогтох Дархан-Уул аймаг, 26-р сургууль, 99372288, gipsymn@yahoo.com

2010-10-08 03:30:53 2010 оны ЭЕШ-ын бодлогууд www.rgb.mn сайтад by Bataa
2010 оны ЭЕШ-ын математикийн хувилбаруудаар тест үнэгүй бөглөх боломжтой боллоо. Хэрвээ хүсвэл тухайн хувилбар дахь 18+4 бодлогын бодолтуудыг 1000 төгрөгөөр харах боломжтой. Төлбөр төлж харсан хувилбараа давтан харахад үнэгүй. Удахгүй өмнөх онуудын ЭЕШ-ын математикийн хувилбаруудыг оруулах болно. Амжилт хүсье.

2010-09-30 03:42:24 www.rgb.mn by Bataa
www.spoj.pl/RGB8 болон бусад RGB9,RGB,RGB1,RGB3 сайтуудын хүндэвтэр бодлогуудын бодолт болон тайлбарыг www.rgb.mn сайтнаас багахан төлбөртэйгээр үзэх боломжтой боллоо. Төлбөр төлж харсан хувилбараа давтан харахад үнэгүй. Та бүхэнд амжилт хүсье.

2010-03-02 16:27:35 Бодлогын тайлбарууд by Bataa

Эхний бодлогуудын зорилго нь "Файлууд" – гэсэн сэдэвтэй танилцуулж файлтай ажиллах болон тестлэгч системтэй ажиллах ажиллагаанд дасгах.
RGB8001 RGB8002

Энэ бодлогыг /дараалалтай холбоотой дараа дараагийн хэд хэдэн бодлого/ массив ашиглахгүйгээр бодно гэж тооцсон бөгөөд /яг энэ үед сурагчид массивын тухай ямарч төсөөлөлгүй байгаа гэж үзсэнээс/, сурагчдын зарим хэсэг нь массивын талаар ойлголттой байгаад бодлогын бодолтод хэрэглэхэд муу юм ердөө ч байхгүй.
RGB8003

While давталтыг ашиглан бодуулахад чиглэгдсэн бодлогууд.
RGB8004 RGB8005 RGB8006

Давхар /бие биендээ багтсан/ давталтыг ашиглуулах зорилготой бодлогууд.
RGB8007 RGB8008 RGB8009

Тухайн үед массив гэсэн сэдвийг үзэж судлаагүй тохиолдолд тийм ч хялбар бодлого биш. Энэ бодлогыг массив ашиглалгүйгээр бодуулахаар оруулав.
RGB8010

Энэ бодлого массив хэмээх ойлголттой танилцахад сурагчдийг бэлтгэнэ. Бодлогын бодолтын явцад элемент болон түүний дугаар гэсэн нэр томъёо тааралдах болно. Энд болон нилээд өмнө үзсэн зарим бодлогуудын хувьд ч сурагчдад эхлээд тоонуудынхаа тоог, дараа нь тэдгээр тоонуудаа өөрсдийг нь оруулах оролтын /өгөгдлийг оруулах/ аргыг санал болгож байгаа юм.
RGB8011 RGB8012 RGB8013

Орчуулсан : проф Л.Чойжоованчиг

2010-02-25 17:39:17 Курсын тухай цөөн хэдэн үг by Bataa
Боловсролын энэ түвшинд програмлалыг судлах үндсэн зорилго нь миний бодож байгаагаар бодлогыг хэрхэн бодох вэ гэдгийг ойлгосны үндсэн дээр өөрийн бодол санаагаа програмчлалын хэл дээр илэрхийлэх (энэ нь програм бичих гэсэн үг юм)-д сурагчдыг сургахад оршино. Энэ нь суралцагч бодлогыг үе шатуудад хувааж маш цэгцтэй, тов тодорхой сэтгэж сурахад хүргэнэ.

Энэ бүхэн нь ихэнх тохиолдолд маш энгийн, тэр тусмаа илт ойлгомжтой юм шиг бодлогууд дээр хийгдэнэ. Ойлгомжтой гэдгийг, хэрэв эдгээр бодлогуудаас аль нэгийг нь цээжээр бодох шаардлага гарсан (бодолтыг компьютер дээр биш, харин бодлогын нөхцөлд заасан үр дүнг оролтын өгөгдлийн тодорхой утгуудын тухайд цаасан дээр гарган авч болох) тохиолдолд тэр нь 8-р ангийн сурагчдад хүндрэл учруулахгүй байх гэсэн утгаар хэлж байгаа юмаа. Энэ нь бодлогыг бодох алгоритм болоод гаргасан алдааны талаар гар хуруугаараа дохиж зангаад ч гэсэн шүүн хэлэлцэх бололцоог олгож байна.

Програмчлалд суралцах бүр эхний үе шатнаас нь л би сурагчдаас зүгшрүүлэгч-програмыг ашиглах чадварыг шаарддаг. Энэ талаас нь авч үзвэл програм ажиллахгүй байгаа оролтын өгөгдлүүдийг (тест) компьютер үлдээдэг тестлэгч систем нь програм хэрхэн ажиллаж байгаад болон түүнийг програмын заавал ажиллах тэр горимтой нь харьцуулж дүн шинжилгээ хийх хүсэл тэмүүллийг бий болгодог. Миний үзэж байгаагаар биеэ дааж зөв биш тестийг олж тогтоох нь сургалтын дараагийн үе шатанд хамаарна.

Сэдвүүдийн цуглуулгын тухайд: эхлээд давталттай холбоотой бодлогууд, дараа нь массивууд, эрэмбэлэлт, хоёр хэмжээст массивуудтай холбоотой бодлогуудыг авч үзэж байгаа. Цааш нь бид граф-хэмээн сэдэвт тулж ирж байгаа, гэхдээ энэ сэдвийн эхлэлийг л дөнгөж хөндөх төдий хэмжээнд байгаа юм. Энэ нь ирээдүйд хандсан ямар нэг хүсэл эрмэлзлэлийг төрүүлж буй. Курс нь процедур гэсэн сэдэв болон томоохон хэмжээний тоглоомын програм бичих асуудлаар дуусаж байгаа. Тэгэхдээ дээр дурдсан бүх сэдвүүдийг үзэж судалсны эцэст хүүхдүүдэд янз бүрийн бодрол, санаанууд төрдөг. Тэр нь хэдийгээр сургалтын үндсэн зорилго биш ч харгалзах сэдэвт хүрч ирэх тэр агшинд энэ сэдвүүд бүр цоо шинэ биш, бүүр түүр (бүдэг бадаг) таних ч юм шиг байх нь чухал юм. Эдгээр бодрол, санаануудын зарим нэг нь тэр л байдлаараа үлдэнэ. Түүнээс гадна гайхамшигтай гоё санаануудыг үе үе дэвшүүлэн гаргаж тавих нь сурагчдын стандарт бус хандлагууд хийгээд шийдэд хүргэх тойруу замыг биеэ дааж олох хүсэл эрмэлзлэлийг хөгжөөж өгөх ач холбогдолтой.

Орчуулсан : проф Л.Чойжоованчиг

2010-02-25 17:36:04 Оршил болгон хэлэх цөөн үг by Bataa
Энд авч үзэгдэж буй бодлогууд нь бүхэлдээ Паскаль хэлний мэдлэг, чадварын түвшин нь бараг “тэгээс” эхэлж буй математикийн гүнзгийрүүлсэн сургалттай (хангалттай хүчтэй) 8-р ангид програмчлалыг судлах хагас жилийн курс (7 хоногт 2 цаг)-ийн агуулгыг бүрдүүлж байгаа юм. Эдгээр бодлогуудын бодолтыг хэрхэн хийх талаар “туршилт-сорил”-ыг бидэнтэй хамтран зохион байгуулж ажилласан Москвагийн 1543-р гимназийн 8-ын “В” анги (2003-2004 оны хич.жилд)-ийн сурагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Энд сурагчид тестлэгч системийг ашиглаагүй эхний гурван хичээлийг оруулаагүй болно. Тэгээд л шууд 4-р хичээл дээрээс эхлээд бид “Файл” – гэсэн сэдвийг судлан (магадгүй энэ нь арай эртэдсэн байж болох ч автомат хяналтын системийг ашиглах зайлшгүй шаардлага ийм байдалд хүргэснийг, нөгөө талаас тухайн анги бүрэлдэхүүний хувьд том байснаас үүдэн бүх хүүхдүүдэд бүрэн хүрч ажиллаж амжаагүйг цохон тэмдэглэхийг хүсэж байна) хэрэглэсэн. Эхний гурван хичээл дээр өгөгдлийг оруулах, гаргах (read, write) болон хувьсагч (бүхэл, бодит тоон), нөхцөлт болон давталт (цикл)-ын операторуудыг авч үзсэн болно.

Хичээл дээр ашиглагдаж тестлэгч систем нь алдаа гарсан (аль нэгэн тест дээр ажиллаагүй) тохиолдолд энэхүү тест нь сурагчийн ажлын хавтас доторхи input.txt – файл руу бичигдсэн байхаар зохиогдсон болно. Програмчлалыг судлаж эхний үе шатанд миний бодож байгаагаар энэ нь зөв зүйтэй алхам бөгөөд цаашдаа сурагчид өөрсдөө бодлогын нөхцөлд анализ хийж харгалзах тестүүдийг зохиож сурах үүднээс дээрхи байдлаас татгалзах хэрэгтэй.

Орчуулсан : проф Л.Чойжоованчиг

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.