Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

RGB9038 - Билет худалдан авалт

Нэгэн шинэ концертын анхны тоглолтыг үзэхээр N хүн тус бүр 1 билет худалдан авахаар кассанд дугаарлан зогсчээ. Зөвхөн нэг кассаар билет худалдаалж байсан нь маш удаан бөгөөд сүүлийн хүмүүс цөхөрч байв. Хэсэг хүмүүс билетийг худалдан авч байгаа хүн хэсэг билетийг бөөнд нь авахад 1 билет авахаас хурдан болохыг анзаарав. Иймд хүмүүс ярилцаад эхний хүндээ арынх нь хэсэг хүмүүс мөнгөө өгч билетээ захиалан авахаар тохиролцов. Билет худалдагч дамын наймаанаас сэргийлж 1 хүнд 3-аас илүүг худалдах боломжгүй ба зөвхөн зэргэлдээ байгаа 2 юмуу 3 хүн бие биенийхээ захиалгыг авч болно гэж мэдэгдэв. Дугаарт байгаа i-р хүн худалдаа хийхдээ 1 билет авахад A[i] секунд, 2 билет авахад B[i] секунд, 3 билет авахад C[i] секунд тус тус зарцуулах нь мэдэгдэж байв. Бүх худалдан авагчдад үйлчлэхэд зарцуулах хамгийн бага хугацааг ол.

Санамж : Хэсэг хүмүүсийн захиалгыг зөвхөн эхнй хүн нь л гүйцэтгэнэ. Мөн дамлах зорилгоор илүү билет авахыг хориглоно.

Input

Эхний мөрөнд дугаарлан зогсоо хүмүүсийн тоо N өгөгдөнө. ( 1<=N<=5000 )

Дараагийн N мөр бүрт A[i], B[i], C[i] 3 натурал тоонууд өгөгдөнө. Тоо бүр нь 3600-гаас хэтрэхгүй.

Дугаарлан зогсоо хүмүүс касс талаасаа дугаарлагдана.

Output

Бүх худалдан авагчдад үйлчилж дуусах хамгийн бага хугацаа.

Example

Input:
5
5 10 15
2 10 15
5 5 5
20 20 1
20 1 1

Output:
12
Input 2:
2
3 4 5
1 1 1
Output 2:
4

Нэмсэн:Bataa
Огноо:2010-02-11
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:ADA95 ASM32 ASM64 BASH BF C CSHARP C++ 4.3.2 CPP CPP14 C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYPY RUBY SCALA SCM guile ST TCL TEXT WHITESPACE

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.