Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

RGB1235 - Компаний удирдлага

Зарим компаниудыг зарим компаний хамтарсан эзэмшигчид гэж үздэг. Учир нь уг кодпаниуд нь тэдгээр компаниудын хувьцааны хэсгийг эзэмшдэг. Жишээ нь Форд Маздагийн 12%-г эзэмшдэг. Хэрвээ дараах нөхцлүүдийн дор хаяж нэг нь биелж байвал А компани В компанийг удирддаг гэж үзнэ.

  • А Компани = В Компани
  • А компани В компаний 50%-иас илүү хувийг эзэмшдэг.
  • А компани C1, ..., CK гэсэн К компанийг удирддаг, эдгээр Ci компани бүр В компаний  xi хувийг эзэмшдэг бөгөөд x1 + .... + xK > 50%.

(i,j,p) жагсаалт өгөгдсөн бөгөөд энэ нь i компани p компаний j хувийг эзэмшдэг гэсэн үг. Бүх (h,s) хосыг ол. Энд h компани s  компанийг удирддаг гэсэн үг. Хамгийн ихдээ 100 компани байгаа. i, j, p нь эерэг бүхэл тоо бөгөөд бүгд 1-100 хооронд байна. (i,j,p) гурвалсан хосын дарааллыг уншиж h компани  s компанийг удирдана гэдгийг илэрхийлэх бүх (h,s) хосуудыг олох програм бич.

Програмын нэр: concom

Оролтын формат

1-р мөр: n эерэг бүхэл тоо, нийт хэдэн мөр гурвалсан хос уншихыг заана.

2-р мөр: Зайгаар тусгаарлагдсан 3 бүхэл тоо i,j,p.

Жишээ оролт (файл concom.in)

3
1 2 80
2 3 80
3 1 20

Гаралтын формат

0 буюу түүнээс их (h,s)  хосыг хэвлэ. Эхний бүхэл тоогоор нь эрэмблэн харуул. Компани өөрөө өөрийгөө удирдана гэдгийг хэвлэхгүй.

Жишээ гаралт (файл concom.out)

1 2
1 3
2 3

Орчуулсан Б.Даваабаяр


Нэмсэн:Bataa
Огноо:2010-03-08
Хугацааны хязгаарлалт:0.100s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:ADA95 ASM32 ASM64 BASH BF C CSHARP C++ 4.3.2 CPP CPP14 C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON RUBY SCALA SCM guile SCM qobi ST TCL TEXT WHITESPACE

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.