Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

RGB1244 - Бэсси гэртээ ирсэн нь

Одоо оройн хоолны цаг бөгөөд үнээнүүд тус тусын бэлчээртэй гарчээ. Жоныг хонх дуугаргахад үнээнүүд саравч руугаа буцаж ирдэг. Чиний даалгавар бол аль үнээ саравчиндаа түрүүлж ирэхийг олох (оролтууд нэг үнээ түрүүлж ирэхээр өгөгдөх болно).

Саалийн цагуудын хооронд үнээнүүд өөр өөрийн бэлчээртэй гарсан байх бөгөөд үнээгүй талбар байж болно. Бэлчээрийн талбар бүр нэг буюу түүнээс олон талбар руу холбогдсон замтай. Зарим тохиолдолд 2 бэлчээрийн хооронд нэгээс олон зам байж болно. Нэг буюу түүнээс олон бэлчээрээс үнээний саравч руу холбогдсон зам бий. Тиймээс үнээ бүрт саравч хүрэх зам байгаа бөгөөд тэд бүгд саравчиндаа хүрэх хамгийн богино замыг мэддэг. Үнээ бүр дурын чиглэлд явах боломжтой бөгөөд бүгд ижил хурдаар алхдаг.

Бэлчээрүүд ‘a’-‘z’ болон ‘A’-‘Z’ гэж тэмдэглэгдсөн бөгөөд. Тухайн бэлчээрт байх үнээ нь ‘A’-‘Y’ гэсэн том үсгүүдээр тэмдэглэгдсэн. Жижиг үсгээр тэмдэглэгдсэн бэлчээрт үнээ байхгүй гэсэн үг. Үнээний саравч нь ‘Z’ үсгээр тэмдэглэгдсэн бөгөөд одоогоор нэг ч үнээ саравчинд байхгүй.

Програмын нэр: comehome

 Оролтын формат

1 мөр:

Бүхэл тоо P (1 <= P <= 10000), бэлчээрүүд болон саравчийг холбож байгаа замуудын тоо.

2..P+1 мөр:

Зайгаар тусгаарлагдсан хоёр үсэг нэг тоо: Холбоотой хоёр бэлчээр (эсвэл саравч)  болон хоорондахь зай (1 <= зай <= 1000)

Жишээ оролт(файл comehome.in)

5

A d 6

B d 3

C e 9

d Z 8

e Z 3

Гаралтын формат

Нэг мөрөнд хоосон зайгаар тусгаарлагдсан үсэг болон тоо байна. Үсэг нь түрүүлж ирсэн үнээний дугаар тоо нь тухайн үнээний туулсан зам.

Жишээ гаралт (файл comehome.out)

B 11

Орчуулсан : Б.Даваабаяр


Нэмсэн:Bataa
Огноо:2010-03-15
Хугацааны хязгаарлалт:0.100s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:ADA95 ASM32 ASM64 BASH BF C CSHARP C++ 4.3.2 CPP CPP14 C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON RUBY SCALA SCM guile SCM qobi ST TCL TEXT WHITESPACE

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.