Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

RGB1311 - Хөдөөг интернетжүүлсэн нь

Фермер Жон хотын даргаар сонгогджээ. Тэрээр мөрийн хөтөлбөртөө тойргийнхоо бүх фермүүдэд интернэтийн холболт тавина гэж амлажээ. Түүнд чиний тусламж хэрэгтэй байгаа.

Фермер Жон өндөр хурдны холболт өөрийн фермдээ тавиулахаар захиалсан бөгөөд үүнийгээ бусад фермүүдтэйгээ хуваах юм. Тэрээр зардлаа хамгийн байлгахын тулд ферм хооронд тавих шилэн кабелийнхаа хэмжээг хамгийн бага байлгахыг зорьж байна.

Хос ферм бүрийг холбоход хир их шилэн кабель орохыг үзүүлсэн жагсаалт өгөгдөх бөгөөд чиний даалгавар бол тэдгээрийг бүгдийг нь холбоход хамгийн багадаа ямар хэмжээний кабель хэрэгтэйг олох. Дурын фермээс дурын ферм рүү өгөгдөл дамжиж болохоор ферм бүр бусад фермтэйгээ холбогдсон байх ёстой.

Аль ч хоёр фермийн хооронд дахь зай 100,000 хэтрэхгүй.

Програмын нэр: agrinet

Оролтын Формат

1 мөр:

Фермүүдийн тоо, N (3 <= N <= 100).

Удаахь мөрүүд:

Дараагийн мөрүүдэд NxN хэмжээтэй матриц байна. Элемент бүр нь 2 фермийн хооронд дахь зайг үзүүлнэ. Логикын хувьд N ширхэг зайгаар тусгаарлагдсан бүхэл тооноос бүтэх N ширхэг мөр байна. Мөрийн урт нь 80 тэмдэгтээр хязгаарлагдана. Диагональ нь 0 байна. Учир нь фермээс өөр рүү нь явах нь 0 юм.

Жишээ оролт (файл agrinet.in)

4

0 4 9 21

4 0 8 17

9 8 0 16

21 17 16 0

Гаралтын Формат

Гаралтанд бүх фермүүдийг холбоход шаардагдах шилэн кабелийн хамгийн бага хэмжээг илэрхийлэх нэг бүхэл тоо байна.

Жишээ гаралт (файл agrinet.out)

28

Орчуулсан : Б.Даваабаяр


Нэмсэн:Bataa
Огноо:2010-03-21
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:ADA95 ASM32 ASM64 BASH BF C CSHARP C++ 4.3.2 CPP CPP14 C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON RUBY SCALA SCM guile SCM qobi ST TCL TEXT WHITESPACE

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.