Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

RGB1324 - Хүнсний зохистой харьцаа

Фермер Жон үнээнүүдээ хамгийн шимтэй тэжээл болох арвай, овъёос, улаан буудайны хольцоор тэжээдэг. Тэр тэжээлд орох үр тариануудын зохистой харьцааг мэддэг боловч тэр хольцыг бэлнээр нь худалдан авах боломжгүй юм. Харин тэр эдгээр үр тариануудыг агуулсан өөр 3 төрлийн хольц худалдан авч, хольсноор хамгийн шилдэг тэжээлийг гарган авдаг ажээ.

Арвай : Овъёос : Улаан буудайн гэсэн харьцаатай гурван янзын хольц өгөгджээ. Эдгээр хольцыг бүхэл тоогоор үржүүлэн x:y:z харьцаа бүхий хамгийн шилдэг тэжээлийг гарган авах аргыг Жонд зааж өгч тусална уу.

Жишээ нь бордоон дахь үр тарианы зохистой харьцаа 3:4:5 бөгөөд дараахи 3 төрлийн хольцууд өгөгджээ.

        1:2:3

        3:7:1

        2:1:2

 

Чиний програм эдгээр 3 хольц тус бүрийг  ‘хамгийн багадаа’ хэдэн нэгж хэмжээтэйгээр хольж зохистой харьцаа бүхий тэжээл гарган авахыг ол. Хэрвээ боломжгүй бол ‘NONE’ гэж хэвлэ.’Хамгийн бага’ гэдэг нь тэдгээр 3 үржвэрийн нийлбэр нь хамгийн бага байх. 

Энэ жишээний хувьд хольц 1-ээс найман нэгж, хольц 2-оос нэг нэгж, хольц 3-аас таван нэгж авахад долоон нэгж тэжээл гарган авна.

 

8*(1:2:3) + 1*(3:7:1) + 5*(2:1:2) = (21:28:35) = 7*(3:4:5) 

Тэжээл болон хольцонд агуулагдах үр тарианы агууламж нь хамгийн ихдээ 100 байх сөрөг биш бүхэл тоо байна. Хольцуудын үр тарианы харьцаа нь нэг нэгнийхээ шугаман харьцаа байхгүй.

 

ПРОГРАМЫН НЭР: ratios

ОРОЛТЫН ФОРМАТ 

1-р мөр:

Тэжээлд байх ёстой үр тарианы зохистой харьцааг илэрхийлсэн зайгаар тусгаарлагдсан 3 бүхэл тоо байна.

2-4 мөр

Мөр бүрт худалдаж авсан хольцон дахь үр тарианы харьцааг илэрхийлсэн зайгаар тусгаарлагдсан 3 бүхэл тоо байна.

ЖИШЭЭ ОЛОЛТ (файл ratios.in)

3 4 5

1 2 3

3 7 1

2 1 2

ГАРАЛТЫН ФОРМАТ

Зайгаар тусгаарлагдсан 4 бүхэл тоо эсвэл үг байна.

ЖИШЭЭ ГАРАЛТ (файл ratios.out)

8 1 5 7

Орчуулсан Б.Даваабаяр


Нэмсэн:Bataa
Огноо:2010-03-29
Хугацааны хязгаарлалт:0.100s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:ADA95 ASM32 ASM64 BASH BF C CSHARP C++ 4.3.2 CPP CPP14 C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON RUBY SCALA SCM guile SCM qobi ST TCL TEXT WHITESPACE

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.