Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

RGB7331 - Дабстэп

Вася Берландын хамгийн шилдэг шөнийн клубт ажилладаг бөгөөд, өөрийн тоглолтондоо Дабстэп хөгжмийг голдуу ашигладаг гэнэ. Тэр саяхан хэд хэдэн хуучны дуунуудыг нийлүүлж дабстэп микс хийхээр шийджээ.

Дуу нь хэд хэдэн үгнээс тогтдог гэж үзье. Тэрбээр дараах байдлаар микс хийдэг. Хамгийн эхний үгийн урд хэд хэдэн (байхгүй ч байж болно) "WUB" гэсэн үгийг, сүүлийн үгийн хойно мөн хэд хэдэн "WUB"-г, мөн үг бүрийн дунд ядаж 1 "WUB" гэсэн үгийг нэмдэг. Ингээд тэр шинэ үүссэн дуугаа клубтээ тоглодог ажээ.

Жишээ нь "I AM X" гэсэн үгтэй дуу "WUBWUBIWUBAMWUBWUBX" гэсэн дабстэп микс болох бөгөөд харин "WUBWUBIAMWUBX" болохгүй.

Петя Васягийн шинэ дууг сонсоод, орчин үеийн дуунд тийм ч дуртай биш болохоороо анхны дуу нь ямар байсныг мэдэхийг хүссэн. Түүнд туслаарай!

Input

Оролтонд латин цагаан толгойн том үсгүүдээс тогтох, хоосон биш тэмдэгт мөр өгөгдөнө. Уг тэмдэгт мөрийн урт 220 тэмдэгтээс хэтрэхгүй. Вася дуунд микс хийхээс өмнө "WUB" гэдэг үг огт байгаагүй. Мөн Вася үгнүүдийг дарааллыг нь сольдоггүй. Мөн дуу анх ядаж ганц үгтэй байсан болно.

Output

Анхны дууны үгнүүдийг дарааллаар нь хэвлэнэ үү. Үгүүдийг хооронд нь хоосон зайгаар салга.

Example

Input 1:

WUBWUBABCWUB

Output 1:

ABC

Input 2:

WUBWEWUBAREWUBWUBTHEWUBCHAMPIONSWUBMYWUBFRIENDWUB

Output 2:

WE ARE THE CHAMPIONS MY FRIEND



Нэмсэн:Bataa
Огноо:2014-03-14
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE
Эх сурвалж:Codeforces

hide comments
2023-02-16 08:19:03
.
2020-01-06 04:13:45


Last edit: 2020-01-06 04:14:48
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.