Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

RGB7471 - Элементүүдийн абсолют утгуудын нийлбэр

Бүхэл тоон элементүүдээс тогтох массив өгөгдсөн бөгөөд чи дараах үйлдлүүдийг гүйцэтгэх X бүхэл тооноос тогтсон

q ширхэг асуулгуудад хариулах ёстой.

  1. Уг X тоог массивын элемент бүр дээр нэмж, дараагийн асуулгуудад бэлдэж массивыг шинэчлэх

  2. Массивын элемент бүрийн абсолют (Модуль) утгыг олж, тэдгээрийн нийлбэрийг шинэ мөрөнд хэвлэх

Санамж: Бодлогын оролт гаралтын хэмжээ маш том учраас асуулга бүрт хариулж амжих зөв шийдлийг олох шаардлагатай болно. 

Оролтын хэлбэр

Эхний мөрөнд массивын элементийн тоог илэрхийлэх n тоо өгөгдөнө.

Хоёрдугаар мөрөнд n ширхэг массивын элементүүд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.

Гуравдугаар мөрөнд асуулгын тоо болох q тоо өгөгдөнө.

Дөрөвдүгээр мөрөнд хоорондоо зайгаар тусгаарлагдсан q ширхэг асуулгыг илэрхийлэх X тоонууд өгөгдөнө.

Хязгаарлалт

 1 < = n <= 5*10^5

 1 < = q <= 5*10^5

 -2000 <= Arr[i] <= 2000 Энд 0 <= i < n

-2000 <= queries[j] <= 2000  Энд 0 <= j < q

Гаралтын хэлбэр 

Асуулга бүрийн хувьд массивын бүх элементүүдийн абсолют утгуудын нийлбэрийг шинэ мөрөнд хэвлэнэ.

Жишээ оролт

3

-1 2 -3

3

1 -2 3

Жишээ гаралт

5

7

6

Тайлбар

Асуулга 0: X=1 

Массив: [-1, 2, -3] -> [0, 3, -2] болно.
Массив : [0, 3, -2] -> [-2, 1, -4]

Шинэчлэгдсэн массивын абсолют утгуудын нийлбэрийг олбол: |0|+|3|+|-2|=0+3+2=5

Асуулга 1: X=-2

Шинэчлэгдсэн массивын абсолют утгуудын нийлбэрийг олбол: |-2|+|1|+|-4|=2+1+4=7

Асуулга 2: X=3

Массив : [-2, 1, -4] -> [1, 4, -1]

Шинэчлэгдсэн массивын абсолют утгуудын нийлбэрийг олбол: |1|+|4|+|-1|=1+4+1=6


Орчуулсан : Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн багш Д.Батмөнх 

 


Нэмсэн:Bataa
Огноо:2020-04-18
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:ADA95 ASM32 ASM64 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE
Эх сурвалж:https://www.hackerrank.com/challenges/playing-with-numbers/problem

hide comments
2023-01-05 12:13:15
ez
2022-07-07 23:27:32
People here cant do it L
2022-01-04 15:24:04
that was easy huh?
2021-10-25 06:45:33
ez
2021-01-04 10:14:32
ez


Last edit: 2021-01-04 10:14:53
2020-10-05 07:50:52
Сайн байна уу? Бодолтоо илгээж болохгүй байх юм??
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.