2016-04-16 00:00:00 Мэдээлэл зүйн улсын олимпиадын бодлого by munkhbat
Мэдээлэл зүйн улсын 29-р олимпиадын бодлогуудыг орууллаа. Аймгийн олимпиадын бодлогуудыг OLBA гэсэн кодтой нь багш нарын OL10 нь дунд ангилал OL12 нь үндсэн ангилал болно. Улсын олимпиадын бодлогуудыг ULB гэсэн кодтой нь багш нарынх, ULS гэсэн кодтой нь сурагчдынх болно.

2015-02-17 00:00:00 Бодлогууд нэмэгдэв. by munkhbat
Саяхан болсон Сорил №1, Сорил №2 -ын бодлогуудыг нэмсэн ба та бүхэн бодож чансаагаа нэмнэ үү.

2013-01-09 00:00:00 Дараах байдлаар бодлогуудыг ангилав by munkhbat
Бодлогуудыг дараах байдлаар ангилвал зүгээр юм шиг санагдаж байна.
Бүх бодлого HO кодтой байна байх. Харин өөр хүний зохиосон бодлого, мөн зарим олимпиадад ирсэн бодлого бүр өөр кодтой байх болно.(Тухайн зохиосон хүн болон олимпиадаас хамаарч эхний кодыг өгнө гээд л ойлгоход болно. Жишээлбэл: Улсын олимпиадад ирсэн бол IO2012 гэдэг ч юмуу.)

За одоо бодлогуудынхаа ангилалд оръё.
HO1 кодоор эхэлсэн бодлого бүр шугаман алгоритмын бодлогууд байна.
HO2 кодоор эхэлсэн бодлого бүр салаалсан алгоритмын бодлогууд байна.
HO3 кодоор эхэлсэн бодлого бүр давталт ашиглах бодлого байна.
HO4 кодоор эхэлсэн бодлого бүр массивтай холбоотой бодлого байна.
HO5 кодоор эхэлсэн бодлого бүр тэмдэгт мөртай холбоотой бодлого байна.
HO6 кодоор эхэлсэн бодлого олимпиадын гэж хэлж болох бодлогуудыг тавьж байя.
за гэх мэт HO7, HO8 гээд явна.

2013-01-01 00:00:00 Бараг болов. by munkhbat

Нэлээн оролдож оролдож бараг болох шиг боллоо. Энэхүү салбар дээр алгоритм програмчлалд эхлэн суралцаж байгаа хэн бүхэнд зориулан хялбар бодлогуудыг тавих болно.

Одоохондоо бодлого бүрийг ангилаж чадахгүй байна. Цаашдаа дугаараар нь ангилах бодолттой байгаа.

Мөн та бүхэн өөрийн бодлогоо байрлуулахыг хүсвэл таны хүсэлтийг баяртайгаар хүлээн авах болно.(munkhbat52@yahoo.com холбогдоорой.)
Хүндэтгэсэн: Г.Мөнхбат

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.