Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

A23TA - Алим

Алимаа багш өглөгч зантай ба түүнд хэдэн алим байгаа. Ямар нэг танилтайгаа дайралдах бүртээ тэрээр байгаа алимынхаа хагасыг нь өгөхийг хичээдэг. 

Гэвч Алимаа багш бүх танилтайгаа найз биш. Иймд найзтайгаа дайралдахдаа байгаа бүх алимынхаа хагасыг нь өгөх ба найз биш танилтайгаа дайралдахдаа нэг алимын талыг л өгдөг. 

Алимаа багш нэг алимыг хоёроос олон хэсэг болгон хувааж чаддаггүй. Иймд ямар нэг найзтайгаа дайралдах үед нь түүнд тал алим байгаа бол тэр найздаа тал алимаа л өгдөг. 

Өглөө Алимаа багшид n ширхэг алим байсан ба тэрээр k ширхэг танилтайгаа уулзсан бол орой түүнд хэдэн алим үлдсэн байж болохыг олно уу.

Оролт

Алимаа багшид байсан алимын тоо болох n бүхэл тоо болон тэр өдөр дайралдсан танилынх нь тоо болох k бүхэл тоо өгөгдөнө (1 <= k <= 1000, 1 <= n <= 1000).

Гаралт

Эхний мөрөнд Алимаа багшид орой нь хэдэн алим үлдсэн байж болох вэ? гэсэн асуултын боломжит хариултын тоо байна. Дараагийн мөрөнд боломжит хариултууд, утгынхаа өсөх дарааллаар байрлана.

Жишээ

Оролт

6 3

Гаралт

4

1.0 2.0 2.5 4.5

 


Нэмсэн:munkhbat
Огноо:2023-03-18
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.