Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

COD4A - Тарвас

Нэг нартай өдөр Пит, Билл хоёр тарвас худалдаж авахаар шийджээ. Тэр хоёр өөрсдийнхөө үнэлэмжээр гарсан хамгийн том, бас гүйцэд боловсорсныг нь сонгосон. Тарвасыг жигнэж үзэхэд w килограмм жинтэй байсан гэнэ. Тэгээд тэр хоёр гэрлүүгээ хариад, маш их цангаж байсан учраас тарвасаа хуваагаад идэхээр болжээ. Гэвч тэдэнд нэг асуудал тулгарсан юм.

Пит, Билл хоёр тэгш тоонд дуртай учраас тарвасыг тэгш тоон жинтэй 2 хэсэгт хуваахыг хүсч байгаа. Тэгэхдээ хуваасан 2 хэсэг заавал адилхан жинтэй байх албагүй. Хөвгүүд нилээд ядарчихсан байгаа болохоор хурдхан л идэж эхлэхийг хүсч суугаа тул чиний тусламж тэдэнд хэрэг болсон юм. Тэдний шаардлагад нийцэхээр тарвасыг хувааж болох эсэхийг олоорой. Мэдээж, хуваасан хэсэг сөрөг жинтэй байж болохгүй.

Оролт

Эхний (бас сүүлийн) мөрөнд хөвгүүдийн худалдаж авсан тарвасны жин w (1≤w≤100) өгөгдөнө.

Гаралт

Хэрвээ тарвасыг 2 тэгш жинтэй хэсэгт хувааж чадах бол "YES", эсрэг тохиолдолд "NO" гэж хэвлэнэ.

 

Жишээ

Оролт: 8

Гаралт: YES

 

 

codeforces


Нэмсэн:munkhbat
Огноо:2018-03-11
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.