Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

MMZO01D - Байршил хөдөлгөөний хүснэгт

Улсын онцгой комиссоос иргэдийн байршил хөдөлгөөнийг тодорхойлохын тулд байгууллага бүрд QR код байршуулж ebarimt программаар бүртгэлжүүлж байгаа билээ. Текст  файлд 24 цагийн хугацаанд бүх байгууллагуудаар орж үйлчлүүлсэн хүмүүсийн мэдээлэл өгөгдсөн байна.

 Даалгавар:

Байгууллагуудын жагсаалтыг үйлчлүүлсэн хүмүүсийн  тоогоор буурах эрэмбээр гаргаж харуулаарай.

 Оролтын өгөгдлийн хэлбэр:

Оролт нь нийт QR код уншилтын тоотой тэнцүү мөрөөс тогтох ба мөр бүрд нэг уншилтын мэдээлэл буюу тухайн хүний нэр, овог, регистр, утас, орсон байгууллагын товч нэр, орсон огноо цаг гэсэн өгөгдлүүд unicode текстээр таслал тэмдэгтээр тусгаарлагдан өгөгдөнө. 

 Гаралтын өгөгдлийн хэлбэр:

Гаралт нь байгууллагын тоотой тэнцүү мөртэй байх ба мөр бүрд байгууллагын товч нэр, үйлчлүүлсэн хүний тоо зайгаар тусгаарлагдан хэвлэгдэнэ. Тухайн  байгууллагаар үйлчлүүлсэн хүмүүсийн давхцалыг арилган тоолно. Өөрөөр хэлбэл 1 хүн 1 байгууллагад олон удаа орсон бол 1 гэж тоолно.  Хэрэв зарим байгууллагын үйлчлүүлэгчийн тоо ижил бол товч нэрийн цагаан толгойн өсөх дарааллаар гаргана.

 Хязгаарлалтууд:

Хугацааны хязгаар: 1 секунд

Санах ойн хязгаар: 32 мегабайт

Оролтын мөрийн тоо: N<=107

Байгууллагын тоо: M<=103

Жишээ

Оролт

Болдбаяр,Тогтох,ОЗ79041216,99044079,Emart,2021-01-21 10:53:14 

Батжаргал,Болор,УС70121617,95013072,Номин,2021-01-21 11:51:16

Болдбаяр,Тогтох,ОЗ79041216,99044079,Emart,2021-01-21 13:43:54 

Батжаргал,Болор,УС70121617,95013072,Emart,2021-01-21 13:15:41

Уртнасан,Гантогтох,ИП70121617,99007012,УБИД,2021-01-21 13:15:41 

Гаралт

Emart 2

Номин 1

УБИД 1


Нэмсэн:munkhbat
Огноо:2021-03-22
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.