Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

MMZOB02A - Үнэнч хэрэглэгчид

Монгол улсын холбоо харилцааны салбарт Мобиком, Юнитель, Скайтель, Жимобайл компаниуд гол үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Эдгээр дөрвөн компанийн Улаанбаатар хотын хэрэглэгчдийн олонлог болох M, U, S, G олонлогууд өгөгдсөн үед үнэнч хэрэглэгчдийн тоог олоорой. Зөвхөн 1 компанийн дугаар хэрэглэдэг хүнийг үнэнч хэрэглэгч гэж үзнэ. Нийт идэвхтэй хэрэглэгчийн тоо 600000 – аас хэтрэхгүй.  

 

Оролтын өгөгдлийн хэлбэр:

Оролт нь 4 мөрөөс тогтох ба эдгээр 4 мөрөнд харгалзан M, U, S, G олонлогийн элементүүд буюу хэрэглэгчдийн регистрийн дугаар болох Unicode тэмдэгт мөрүүд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. 

 

Гаралтын өгөгдлийн хэлбэр:

Гаралт нь 1 мөрөөс тогтох ба үнэнч хэрэглэгчдийн тоо болох 1 бүхэл тоо гарна.

 

Жишээ:

Оролт

Гаралт

Тайлбар

ОЗ82040507 ИД81030517 УС70121619

ИД81030517 УС70121619 ИП85031507

ИЖ84030505 УС70121619 ИП85031507

АЖ74062515 УС71121605

4

Энд ОЗ82040507,  ИЖ84030505, АЖ74062515,  УС71121605 гэсэн  4 үнэнч  хэрэглэгч  байна.

 

 


Нэмсэн:munkhbat
Огноо:2021-03-27
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.