Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

MMZOB03B - Покер

Хялбарчилсан покерын тоглолт явагдаж байгаа. Уг покерт тусгай хөзрийг ашиглана. Хөзрүүд дээр 1-ээс n хүртлэх тоог бичсэн байна. Тоо бүрийн хувьд уг тоотой хөзөр хязгааргүй олон байна.

Хялбарчилсан покерт зөвхөн стрэйт гэсэн ганц хослолыг ашигладаг. Энэ нь i,i+1,…,i+m−1 гэсэн дараалсан m тоо бүхий хөзрүүд юм. Тоглоомын дүрмээр тоглогч бүрийн гарт s тооны хөзөр байх ба ширээн дээр m тооны хөзрийг дэлгэн тавьсан байна. Тоглогч бүр өөрийн харж буй s+m тооны хөзрөөс стрэйт үүсгэх  m тооны хөзрийг сонгохыг оролдоно.

Та тэмцээн дээр ажиглагчаар оролцож байгаа тул зөвхөн ширээн дээр байгаа хөзрүүдийг л харж байгаа. Танд тоглогчдод хэдэн ялгаатай стрэйт үүсч болох нь сонирхолтой байгаа. Хоёр стрэйтийн хувьд ялгаатай хөзрөөс эхэлж байвал буюу өөрөөр хэлбэл дээр бичсэн тодорхойлолтын i тоогоороо ялгаатай бол тэдгээрийг ялгаатай стрэйтүүд гэнэ.

Оролт:

Эхний мөрөнд n,m,s тоонууд өгөгдөх ба тэдгээр нь харгалзан хөзөр дээр байх хамгийн их тоо, ширээн дээр байгаа хөзрийн тоо болон гарт байх хөзрийн тоо болно (1≤n≤109;1≤s<m≤105).

Хоёр дахь мөрөнд 1-ээс n хүртлэх завсраас утгаа авах m ширхэг тоо байх ба тэдгээр нь ширээн дээр байх хөзрүүдийн утгууд болно.

Гаралт:

Тоглогчдод гарч болох боломжит стрэйтүүдийн тоог хэвлэнэ.

Жишээ:

оролт

гаралт

12 5 3

11 4 7 5 6

7

12 7 3

4 4 4 4 4 4 4

0

Тайлбар:

Эхний жишээний хувьд 1, 2, 3, 4, 5, 6, 7 – гоос эхэлсэн стрэйтүүд байна.


Нэмсэн:munkhbat
Огноо:2021-03-27
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.