Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

OL161003 - Дүрсийн нэр

Бат геометрийн дүрсүүд зурдаг програм хийхээр болов. Түүнд дүрсийн нэр өгөхөд нь туслаарай. Шинээр үүсгэсэн дүрс бүрт нэр оноож өгөх ба дүрсүүдийн нэр хоорондоо давхцахгүй байх ёстой.Шинээр дүрс үүсгэхэд тухайн дүрсийн нэр болох shape хүсэлтийг илгээх бөгөөд уг нэр өмнө бүртгэгдээгүй бол шинээр нэмэгдэж, "OK" гэх хариулт авдаг. Хэрвээ shape хэдийнээ бүртгэгдсэн байвал shape дээр бүртгэлд байхгүй хамгийн эхний i тоон өргөтгөл залгаж, бүртгэж авна (Тоолуур 1-ээс эхэлнэ).Жишээ нь: shape1, shape2,...

Оролт:

Эхний мөрөнд үүсгэсэн дүрсийн тоо болох n () өгөгдөнө.

Дараагийн n мөрөнд дүрсүүдийн нэр болох 32-оос хэтрэхгүй урттай, латин цагаан толгойн жижиг үсэгнүүдээс бүрдэх тэмдэгт мөрүүд өгөгдөнө.

Гаралт:

Гаралтнь n мөрөөс тогтох бөгөөд хэрвээ бүртгэл амжилттай болсон бол "OK" гэсэн хариуг хэвлэнэ. Хэрвээ өгөгдсөн нэр бүртгэлтэй байсан бол бүртгэж авсан шинэ нэрийг хэвлэнэ.

Жишээ 

shapename.in

shapename.out

4

rectangle

triangle

rectangle

circle

OK

OK

rectangle1

OK

6

circle

circle

circle

rectangle

polygon

polygon

OK

circle1

circle2

OK

OK

polygon1

 

 


Нэмсэн:munkhbat
Огноо:2016-03-24
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ASM64 NCSHARP GOSU JS-MONKEY JULIA PYPY3

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.