Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

ULS201503 - Хүчирхэг клонууд

Набүү гаригийн хатан халдлагад өртсөний дараа Оби-Ван Кеноби гэмт хэрэгтэнг мөшгиж яваад энэ халдлагыг Баунти Хантер гэгч этгээд зохион байгуулсныг илрүүлжээ.  Мөн Баунти Хантер нь оддын системийн мэдээллээс арчигдсан Камино гэх гараг дээр амьдардгийг мэджээ. Энэ талаар Ёода мастерт илтгээд  Баунти Хантерийн араас явж  Камино гараг дээр юу байгааг судлах даалгавар авчээ. Тэрээр Камино гараг дээр очиход тэнд дайнд бэлтгэж маш олон клонуудыг үйлдвэрлэж байв. Дайн болоход нийт клонуудаас хамгийн хүчирхэг нэг салааг дайралтанд оруулна. Салааг сонгохдоо клонуудыг нэг эгнээнд жагсааж зогсоогоод дараалалж зогссон хэдэн клоныг сонгож авдаг. Харин салааны хүчийг салаанд байгаа клоны тоог уг салааны хамгийн сул хүчтэй клоны хүчээр үржсэн утгаар тодорхойлж байв. Яг одоо N клон жагсаалд зогсож байгаа ба  Оби-Ван Кеноби яг эндээс сонгогдож болох салааны хүчийг  Ёода мастерт мэдэгдэх хэрэгтэй болсон ба түүнд цаг маш бага байгаа учир танаас тусламж хүсэж байна.

 

 

Оролт: Эхний мөрөнд яг одоо жагсаалд байгаа клоны тоо N <= 100000. Дараагийн мөрөнд клоны хүчийг илэрхийлэх F1, F2, …, FN эерэг тоонууд өгөгдөнө. i-р клоны хүч F<= 1012.

 

Гаралт: Хамгийн хүчирхэг салааны хүчийг хэвлэ. 

 

 

Жишээ оролт:

6

11 1 11 16 5 8

 

Жишээ гаралт:

22


Нэмсэн:munkhbat
Огноо:2016-04-15
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:Бүгд дараах хэлүүдээс бусад: ASM64 NCSHARP GOSU JS-MONKEY JULIA PYPY3

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.