2009-09-19 10:43:40 Олон хариутай бодлого. by Chimed
Олон хариутай бодлогыг шалгахад тусгай програм хэрэг болно. Ийм програм бичихэд багагүй цаг зарцуулагддаг тул аль болох ганц хариутай байхаар бодлогыг зохиовол амар байдаг. Гэхдээ яадаг ч байсан ийм бодлого зохиох гэж байгаа бол дараах хоёр шалгах программыг судлаарай. Энд "spoj.h" нь spoj.pl/CHAMKA-д байрлагдсан сан бөгөөд аюулгүй ажилгааг хангахын тулд дотоод бүтэцийг нь энд бичихгүй.

1. Хэвлэх машин
2. Тоон дараалал
0. Example spoj.h
3. Shortest code judge

2009-05-30 09:45:06 Бодлого дэвшүүлэх талаар by Chimed
Өнөөдөрөөс www.spoj.pl/CHAMKA -д бодлого дэвшүүлж болохоор боллоо. Дэвшүүлэх бодлого дараах нөхцөлийг хангах шаардлагатай.
1. Өөртөө хүнд эсвэл сонирхолтой санагдсан байх.
1. Бодлогын өгөгдөл тодорхой /problem.doc, problem.txt/
2. Хязгаарлалтууд тавигдсан байх. /Оролт, гаралтын хязгаар, ажиллах хугацаа/
3. Оролт гаралтын тест дор хаяж 4 ширхэг байх. /in1.txt out1.txt,.../
4. Бодолт болох програм /C++, C, Java, Pascal, ... аль болох эхний 2 байвал сайн, тайлбар байвал маш их баярлана./
5. Бодлогоо авсан сайтын талаар /бусад Монгол сайт эсвэл зохиогчийн эрхтэй бодлогыг хүлээн авахгүй, илэрсэн тохиолдолд шууд устгана./

Бодлогоо дараах хаягаар явуулаарай "the.bulk.email@gmail.com" Гарчиг дээрээ "Problem(s) to CHAMKA" гэж бичээрэй. Дотор нь өөрийнхөө товч танилцуулга. /Энд байгаа нэрийг дэвшүүлсэн хүн гэж бичиж өгнө./
Бас бодлогоо дэвшүүлээд энд байгаа chat-д мэдэгдээрэй. /Дээрх email хаяг зөвхөн бодлого авахад зориулан нээсэн тул байнга шалгахгүй./

Том тест бол *.zip болгоно шахаж болно. Ямар ч *.exe хүлээн авахгүй.

2009-05-28 04:56:45 Бодлогын тест by Chimed
1. Хөрвүүлэлтийн алдаанаас бусад бүх тохиолдолд бодолтыг хүлээн авна.
2. Бодолт нийт тестийн хэдэн хувийг давсаныг гаргана.
3. Зөв хариулт гаргаагүй хамгийн эхний тестийн төлөвийг гаргана.
4. Түрүүлж бодсон илүү оноотой нь дээр байр эзэлнэ.

2009-05-28 04:53:26 Шинэ чансааны талаар. by Chimed
Манай сайт шинэ дүрмээр чансааг бодож олдог боллоо.
1. Нийлбэр оноо хамгийн их
2. Бүтэн бодолт хийсэн тоо олонтой
3. Зарцуулсан хугацаа бага нь
4. Оролдсон оролдлого хамгийн их нь
5. Санамсаргүй

Дээрх нөхцөлүүдээр бодох ба тэнцвэл түүний дараах нөхцөлийг шалгана.

Ямарч олимпиад тэмцээнд олон оноо түүж чаддаг хүн түрүүлдэг, тэр дотроос бүтэн бодолт олныг хийж чадсан, түүн дотроо зарцуулсан хугацаа нь бага нь илүү чадварлага байдаг. Хэрвээ ийм хүн олон байвал олон удаа бодох оролдлого гаргасан хүний хөдөлмөрийг үнэлнэ.

2008-06-15 10:37:06 Асуулт болон хариулт! by Chimed
Чөлөөт булан

2008-06-14 14:08:00 Зорилго by Chimed
Энд байгаа бодлогууд нь дунд болон дээд шатныханд зориулсан бөгөөд хамгийн түрүүн бодсон хүнд нь шалгах материалуудаа өгөх болно. Өөрөөр хэлвэл хамгийн түрүүн бодож чадах л юм бол аль ч site дээр тэр бодлогоо тавих эрхтэй болно гэсэн үг. Мөн аль ч бодлогын талаар чөлөөтэй хэлэлцэж болох ба олонхын бодсон бодлогын талаар тайлбар болон жишээ бодолтыг тавих бодолтой байна. Яагаад заавал тусдаа нээсэн бэ? гэж асуух хүн олон байдаг эдгээр асуултуудад хариулах юм бол.. 1. Алгоритм болон програмчлалын тодорхой түвшинд хүрсэний дараа энэ site-ийн үнэ цэнийг ойлгох болохоор. 2. Чөлөөтэй хэлэлцэж бие биендээ бодох санаа өгч хурдацтай хөгжих боломжийн олгох. 3. Огт бодож чадахгүй бодлогоо яаж боддог талаар ерөнхий ойлголттой болох. 4. Програмчлалын уралдаан тэмцээнд амжилттай оролцох "хүчит бөхчүүдийг" бэлтгэх. .. гэх мэт болно. Энэ буланг ашиглах дүрэм гэвэл бусдыгаа хүндэлж зөв шударгаар өрсөлдөх боломжийг түгээх зохиогчийн эрхийг хүндэтгэн зөвшөөрөлгүйгээр хуулбарлахгүй байхад хангалттай.

2008-06-13 07:15:27 Мэндчилгээ by Chimed
Сайн байцгаана уу? Advanced "Hello world!" -ийн уншигчид мөн алгоритм болон уран сэтгэмж шаардагдсан бодлогонд дуртай бүх хүнд зориулсан бяцхан бодлогын хураамжыг энд толилуулж байна. Тавтай сууж тухлан бодоорой.
Б.Цэрэнчимэд.

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.